bg

Цаг үе, үйл явдал

ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ДЭМЖЛЭГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТЭЭ ХҮРЧ, БОДИТ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас (БОУАӨЯ) “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн II, III үе шатыг 2020–2027 онд хэрэгжүүлж байна.

Төслийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан PM02 дугаар үйл ажиллагааны хүрээнд Увс аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, аймгийн Байгаль орчны газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, сум дундын ойн анги болон бусад холбогдох байгууллага, сумын Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулиудад төслөөс нийлүүлсэн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх газар дээрх ажлыг зохион байгууллаа.

Хяналт-шинжилгээний ажлын хүрээнд төслөөс нийлүүлсэн тоног төхөөрөмж, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалтай танилцаж, хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэг, үр өгөөжийг үнэлэв.

Төслийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, нийлүүлсэн тоног төхөөрөмж нь байгаль хамгаалал, байгаль орчны мониторинг, судалгаа шинжилгээ болон холбогдох байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж, зорилтот байгууллага, хэрэглэгчдэдээ хүрч, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа нь төслийн хэрэгжилтийн үр дүнг харуулж байна.

Төслийн үр шимийг хүртэгч байгууллагуудын үйл ажиллагаа, мэргэжилтэн, албан хаагчдын ажлын нөхцөл, чадавхад бодит хувь нэмэр оруулж буй энэхүү үр дүн нь ХБНГУ-ын Засгийн газар, KfW банкны санхүүгийн дэмжлэг, хамтын ажиллагаа болон төслийн нэгжийн хамт олны олон жилийн хичээл зүтгэлийн үнэ цэнийг илэрхийлж байна.

Төслийн үр дүн бодит ажил хэрэг болж, зорилтот байгууллага, хэрэглэгчдэдээ хүрч, өдөр тутмын үйл ажиллагаанд нь үр өгөөжөө өгч байгааг харах нь төслийн нэгжийн хамт олны хувьд онцгой баяртай, урам зориг өгөх үйл явдал юм. Байгаль хамгааллын салбарын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ХБНГУ-ын Засгийн газар, KfW банк болон хамтран ажиллаж буй нийт байгууллага, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.