bg

Цаг үе, үйл явдал

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн нэгдсэн уулзалт болж, 2027–2028 онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны боломж, уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах болон

Уулзалтад ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд KfW банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлын хамгаалал ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” (BACCP) төслийг танилцуулж, төслийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, байгаль хамгааллын салбарт оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл өглөө.

Тус уулзалт нь салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, зорилттой уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын үр дүнтэй хэрэгжилтийг хангахад чиглэж байна.