bg

Төслийн I үе шат

Хугацаа

2015 - 2022 он

Хамрагдсан бүс нутаг

Монгол орны Хангай, Төвийн болон Зүүн бүсийн УТХГ-ууд

Хэрэгжүүлэгч

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Төслийн зорилго

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд оршино.

Төслийн бүрэлдэхүүн хэсэг

Бүрэлдэхүүн хэсэг 1

Тусгай хамгаалалттай газрууд болон тэдгээрийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг сайжруулах, төслийн бэлтгэл хангах

Бүрэлдэхүүн хэсэг 2

Тусгай хамгаалалттай газруудын батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх

Бүрэлдэхүүн хэсэг 3

Үндэсний болон бүсийн түвшинд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх

Бүрэлдэхүүн хэсэг 4

Сургалт, бодлого, судалгааны хамтын ажиллагаа

Төслийн I дүгээр шатанд хамрагдсан тусгай хамгаалалттай газрууд

  1. Горхи Тэрэлжийн БЦГ
  2. Зэд, Хантай, Бүтээлийн нурууны ДЦГ
  3. ДЦГ-ын Дорнод хамгаалалтын захиргаа
  4. Онон-Балжийн БЦГ
  5. Отгонтэнгэрийн УТХГ
  6. Орхоны хөндийн БЦГ
  7. Тарвагатайн нурууны БЦГ
  8. Улаан тайгын УТХГ