БОУАӨЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III”-ийн хүрээнд төслийн үр дүнг тооцоолох нөлөөллийн үнэлгээний аргачлалыг танилцуулах, матрицын дагуу мэдээлэл бүрдүүлэх, ашиглах, үр дүнг тайлагнах сургалт 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод, 19-20-ны өдрүүд Ховд аймгийн Ховд хотод боллоо.
Сургалтад Өмнөговь, Дундговь аймгийн УТХГ болон БОГ-ын мэргэжилтнүүд, Ховд, Баян-өлгий аймгийн УТХГ, БОГ, УЦУОШТ, Усны сав газар, Сум дундын ой ангийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Төсөлд хамрагдсан дээрх байгууллагууд нь төслийн хүрээнд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлэхэд шаардлагатай мэдээ /дата/ цуглуулах, нэгтгэж, дүн шинжилгээ хийх, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлох, тайлагнах мониторингийн хяналтын цахим систем болон дата мэдээллийг цахимаар цуглуулах боловсруулах аргад суралцсан.
Сургалтыг төслийн олон улсын зөвлөх Фридерике Лемме болон төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.