bg

Цаг үе, үйл явдал

Тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагч нарт мотоцикл гардууллаа

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хөрөнгө оруулалтуудын нэг болох тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарыг унаажуулах ажил амжилттай хэрэгжлээ.
Төслөөс 2023 онд Баруун болон говийн бүсийн УТХГН-ийн байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангахаар төлөвлөн ажилласан. Тус ажлын хүрээнд төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутаг дэвсгэрт орших 12 хамгаалалтын захиргаа болон зүүн, говийн аймгуудаас төсөлд сонгогдсон нэр бүхий 8 хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдыг YAMAHA брэндийн 200 ширхэг мотоцикл, ACERBIS брэндийн дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын иж бүрэн хэрэгслийн хамт олголоо.
uploaded picture
“Баруун болон говийн бүсийн УТХГН-ийн Хамгаалалтын захиргаадыг мотоциклээр хангах” гэрээт ажлын гүйцэтгэгч Протек ХХК нь мотоцикл олгох, угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулж дуусав.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл боломж сайжирч, хуулийн хэрэгжилтийг хангах, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийн тоог бууруулах, биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн давтамж сайжирч, ахиц дэвшил гарна гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
uploaded pictureuploaded pictureuploaded picture