bg

Цаг үе, үйл явдал

ТХГН-ЫН ОРЧНЫ БҮСИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 75 СУРГУУЛЬД ЭКО ТАНХИМЫН ТАВИЛГА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ ДУУСЛАА

ХБНГУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-тай хамтран  хэрэгжүүлж байна.

Төсөл нь ТХГН-ын сүлжээг бэхжүүлэх, шаардлагатай томоохон хөрөнгө оруулалтуудыг хийхээс гадна тухайн тусгай хамгаалалттай газруудын орчны бүсийн ард иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэхэд анхаарч ирсэн.

Төслийн I үе шатанд ТХГН-ын орчны бүсийн 48 ерөнхий боловсролын сургуульд, II, III үе шатанд 75 ерөнхий боловсролын сургуульд, нийт 123 сургуульд “Эко танхим”-ыг байгуулж тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр тоноглож, сургалт судалгааны багаж хэрэгслээр хангах ажил болон аргазүйн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж дууслаа.

Тус арга хэмжээний хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Рашаант, Гурванбулаг сумдын ерөнхий боловсролын сургуульд “Эко танхим”-ын компьютер, тавилга, сургалтын гарын авлага, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Төслийн үр дүнд ТХГН-ын орчны бүсийн нийт 123 ЕБС-ийн 38000 гаруй сурагч, 750 гаруй багш, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газарт үр өгөөжөө өгч байгалийн ухааны хичээл сургалтад ахиц дэвшил гарч, орон нутгийн ард иргэд үр хүүхдээрээ дамжуулан байгаль орчны боловсролоо дээшлүүлж, цаашид байгаль орчны хамгаалалд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

uploaded pictureuploaded pictureuploaded picture