bg

Цаг үе, үйл явдал

Увс аймгийн орчны бүсийн сургуулиудад эко кабинет тохижуулах хөрөнгийг хүлээлгэн өглөө

Төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан орчны бүсийн сумуудын ЕБС-иудад эко танхим тохижуулах ажлын хамгийн сүүлийн аймаг болох Увс аймагт техник хэрэгслийг хүлээлгэн өглөө. Увс аймгийн хэмжээнд Увс нуурын айн савын УТХГ, Ханхөхийн нурууны УТХГ гэсэн хоёр хамгаалалтын захиргааны нийт 16 сумын сургууль уг ажилд хамрагдаж, хөрөнгөө хүлээн авлаа. Тус ажил нь 2 хэсэг ажлаас бүрдсэн бөгөөд эхний ажил нь 2023.10 дугаар сард сургалт, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгсөн бол он гаргаад 1 дүгээр сард үлдсэн тоног төхөөрөмж, ширээ сандал, багшийн ширээ сандал, ухаалаг дэлгэц 75 инч, зөөврийн компьютер, принтер, зургийн аппарат, самбар гэх мэт нэг сургуульд ойролцоогоор 33 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг өглөө.
ийнхүү үе шаттай хийгдсэн эко танхим тохижуулах ажил ийнхүү амжилттай хэрэгжээд дуусаж байна.
uploaded pictureuploaded pictureuploaded picture