bg

Цаг үе, үйл явдал

Орчны бүсийн сургуулиудад эко кабинет тохижуулах 2 дахь шатны ажлууд хийгдэж эхэллээ

Төслийн II, III шатны санхүүжилтээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын ЕБС-дад Эко танхимын тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажил орон нутагт зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд 18 УТХГН-ийн орчны бүсийн 13 аймгийн 75 сумын ерөнхий боловсролын сургууль тус бүрд: Багшийн сандал-1ш,
3. Сурагчийн ширээ, сандал-35ш,
4. Номын шүүгээ-1ш,
5.Ханын самбар-1ш,
6.Олон үйлдэлд принтер-1ш,
7.Зөөврийн комвпьютер-1ш,
8.Ухаалаг самбар 75'' -1ш,
9.Зургийн аппарат-1ш тус тус олгоно.
Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Хашхан ХХК, Саммит компьютер технологи ХХК-ийн түншлэл нь 2024 оны 01 дүгээр сарын 14-16-нд Баянхонгор, Говь-алтай аймгуудад ажиллаж Их богдын БЦГ, Говийн их ДЦГ-ын А болон Б хэсгийн ХЗ, Монгол элсний БЦГ-ын орчны бүсийн 14 сумын ЕБС-ын захирал, багш нарт тавилга тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар, угсралт, тээвэрлэлт, аюулгүй ажиллагааны зөвлөмжийг өгч, Хамгаалалтын захиргаад болон Төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн зөвлөх багийн ажилтнууд хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд хяналт тавин оролцож, хамтран зохион байгуулж байна.
Ирэх өдрүүдэд Ховд аймгийн Хар ус нуур орчмын УТХГ, Мянган угалзатын БЦГ, Мөнххайрханы БЦГ-ын орчны бүсийн 13 сум, Баян-өлгий аймгийн Монгол алтайн нурууны УТХГ, Хөх сэрхийн ДЦГ-ын орчны бүсийн 9 сум, Увс аймгийн Увс нуурын УТХГ, Хан хөхийн нурууны УТХГ-ын орчны бүсийн 17 сум, Завхан аймгийн Хомын талын БЦГ-ын Орчны бүсийн 1 суманд хүрч ажиллахаар төлөвлөсөн.
ЕБС-ийн Эко танхимыг иж бүрэн тохижуулснаар экологийн боловсрол олгох таатай орчин бий болж, байгалийн ухааны хичээлийг сонирхолтой зохион байгуулж, сурагчдын идэвхи сонирхлыг нэмэгдүүлж, хүүхдийг багаас нь байгаль эх дэлхийдээ дурлах, хайрлах боломж нөхцөлийг бүрдүүлж, ирээдүй хойч үеэ эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшилтэй иргэн болоход үнэтэй хувь нэмэр боллоо гэж ЕБС-ууд талархан хүлээн авч байна.
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture