bg

Цаг үе, үйл явдал

ТӨСЛӨӨС ХЭЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРЭГЛЭХ ҮНДСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2023 оны 12 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд төсөл хэрэгжиж буй Улсын Тусгай Хамгаалалттай газрууд болон баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Увс аймгийн БО-ны салбарын 62 байгууллагад ажилтан албан хаагчдад хээрийн ажилд зориулагдсан 2 төрлийн майхан, аяны хөнжил, гудас, гарч чийдэн, усны халуун сав, батарей цэнэглэгч, аяны үүргэвч, яаралттай түргэн тусламжийн иж бүрдэл зэрэг 9 нэр төрлийн 6247 ширхэг үндсэн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.
Тоног төхөөрөмжийг нийлүүлэгч “Ай Си Ай систем Монголиа” ХХК-аас компанийн зүгээс хээрийн ажлын иж бүрдлийн танилцуулга, ашиглалтын заавар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг ашиглагч байгууллагуудын ажилтан ажиллагсдад зориулан зохион байгуулж байна.
УТХГ, БОАЖГ, УЦУОШТ, Усны сав газар, ой анга зэрэг байгаль орчны салбарын байгууллагууд нь алба хаагчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ даах, хээрийн нөхцөлд ашиглаж, хэрэглэхэд хялбар хэрэглэгдэхүүн, багаж төхөөрөмжтэй болсноор хөдөө орон нутагт томилолтоор ажиллах, ажиглалт, хяналт мониторинг хийх, судалгаа шинжилгээний ажлаар явж ажил үүргээ ая тухтай гүйцэтгэх нөхцөл боломж бүрэн хангагдлаа.