bg

Тендерийн үр дүн

ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет байгуулах тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах тендерийн үр дүн

2023-08-08

Ерөнхий мэдээлэл

·        МУЗГ, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын “Сэргээн Босголтын Зээлийн Банк”-аар (КfW) дамжуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох - BMZ No.: 2016 67 054, No.: 2018 68 272” төслөөс зарласан “ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет байгуулах тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах - БОЯБХУАӨДЗТөсөл/202301006” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Хашхан” ХХК-ийн ирүүлсэн тендер KfW банкны “Түншлэгч улсуудтай хийх санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам” болон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарч, санхүүжүүлэгч байгууллагын журам болон хуулийн 29.1, 29.2-д заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн.

·        Тус тендертэй холбоотой 1 хүсэлт, 1 гомдол гарсан бөгөөд тендерт оролцогч "Спийд аксон" ХХК-аас 2023.07.20-ны өдөр албан бичгээр хүсэлт, "Хасу энержи интернэшнл" ХХК-аас 2023.07.21-ний өдөр албан бичгээр гомдол гаргасан. Үүний дагуу тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлт гаргасан "Спийд аксон" ХХК-д 2023.07.26-нд тендерийн баримт бичиг, хурлын тэмдэглэл, зөвлөмж, тендерт шалгарсан байгууллагын материалыг танилцуулсан. Тендерийн гомдол гарсантай холбогдуулж БОАЖЯ-ны тендерийн гомдол хянан шийдвэрлэх ажлын хэсэгт тус тендер шалгаруулалтын баримт, тендерт оролцогчдын эх хувь материалыг 2023.07.26-нд хүлээлгэж өгсөн болно.

·        Тус тендерийн гомдлыг хянан шийдвэрлэх ажлын хэсэг 2023.07.26-ны өдрөөс 2023.08.02-ны өдөр хүртэл гомдлыг хянан үзэж "Хасу энержи интернэшнл" ХХК-д 2023.08.02-ны өдөр №10/4130 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

·        Тус тендерийн гомдлыг хянах, гэрээ байгуулахад тендерийн хүчинтэй байх хугацаа 2023.08.05-ны өдөр дуусаж байсан тул санхүүжүүлэгч байгууллага KFW-д мэдээлж, хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг 2023.07.27-ны өдөр хүргүүлсэн. Үүний дагуу санхүүжүүлэгч байгууллага KFW-аас тус тендерийн хүчинтэй байх хугацааг 14 хоногоор сунгах зөвшөөрлийг 2023.08.02-ны өдөр ТХН-д ирүүлсэн.

·        Гэрээний өмнөх уулзалтыг 2023.08.09-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн.

·        Гэрээг 2023.08.11-ний өдөр байгуулахаар төлөвлөсөн.

 

Гэрээний мэдээлэл:

·        Гэрээ байгуулахаар төлөвлөсөн өдөр: 2023.08.11

·        Гүйцэтгэгчийн нэр: “Хашхан” ХХК

·        Гэрээний дүн: 480,315 евро 61 цент

·        Гэрээний хугацаа: Нийлүүлэгч нь гэрээнд дурдсан нэр төрлийн барааг 150 хоногт буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор захиалагчид нийлүүлж, угсарч, суурилуулж, шалгаж, хүлээлгэж өгнө.

 

Гэрээний зорилго:

·        Төслийн 2, 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ТХГН-ийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудад байгаль шинжлэлийн хичээлүүдэд хэрэглэгдэх сургалт, судалгааны багаж хэрэгслээр хангах, тэдгээрийг сургалтад хэрхэн ашиглах талаарх гарын авлагаар хангах, хариуцсан багш нарын чадавхыг дээшлүүлэх, сурагчдын экологийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд нь шаардлагатай ЭКО кабинетын тавилга, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг нийлүүлэхэд энэхүү худалдан авах ажиллагааны зорилго оршино. Төсөлд хамрагдах 75 сургуулийн сурагчдын тоо 38,000 орчим ба “Эко клуб”-ийн үйл ажиллагаанд жил бүр тогтмол хамрагддаг 2,400 орчим сурагчид байна. Мөн Улсын ТХГН-ийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудад Эко клуб хариуцсан багш нарын чадавхыг дээшлүүлэх, сурагчдын экологийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд нь зайлшгүй шаардлагатай ЭКО кабинетыг тавилга, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж тохижуулахад дэмжлэг үзүүлэхээр төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан нь тус худалдан авах ажиллагааны үндэслэл болно.

 

Хамрах хүрээ, нийлүүлэх бараа:

·        ТХГН-ийн орчны бүсийн 75 сумын ерөнхий боловсролын сургуулиудад доорх тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.

·        Эко-кабинет тохижуулахад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж бүхий үндсэн 9 нэр төрлийн 3225 ширхэг бараа нийлүүлнэ.

 

Нэр, төрөл

Тоо хэмжээ

1

Багшийн ширээ

75

2

Багшийн сандал

75

3

Сурагчийн ширээ, сандал

2625

4

Номын шүүгээ

75

5

Ханын самбар

75

6

Олон үйлдэлт принтер

75

7

Зөөврийн компьютер

75

8

Ухаалаг самбар

75

9

Зургийн аппарат

75

Дүн

3225

 

Хүрэх үр дүн:

 

ТХГН-ийн орчны бүсийн сонгогдсон ерөнхий боловсролын сурагчдад өөрийн орон нутгийн байгалийн болон соёлын өв, нөөцийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, тэдгээрийг таньж судлах, мэдлэг чадвар олгох, тав тухтай орчныг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх эко-кабинетын тавилга эд хогшил, багшийн зөөврийн компьютер, эко клубийн сурагчдын ашиглах зургийн аппарат, ухаалаг самбар зэрэг техник тоног төхөөрөмжөөр хангасан байна.