bg

Тендерийн үр дүн

ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн “Эко танхим”-ыг сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж, сургалт зохион байгуулах тендерийн үр дүн

2023-07-25

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс зарласан “Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын сургуулийн “Эко танхим”-ыг сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж, сургалт зохион байгуулах” №MONNCB-БОЯБХУАӨДЗТөсөл/202301005  төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад  “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын ирүүлсэн тендер хамгийн өндөр оноо авсан тендерээр шалгарсан тул 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03/4016 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон тухайгаа мэдэгдлээ.

Үр дүн:

Энэхүү зөвлөх үйлчилгээгээр төслийн 2, 3-р үе шатанд төсөл хэрэгжүүлэх ТХГН-ийн Орчны бүсэд байрлаж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудад болон хамгаалалтын захиргаад “Эко кабинет” байгуулах, багш нарын чадавхжуулах, багаж хэрэгслээр хангах ажлыг 737,888,750.0 (Долоон зуун гучин долоон сая найман зуун наян найман мянга долоон зуун тавин)төгрөгөөр 150 хоногт хугацаанд хийж гүйцэтгэнэ.

 

Төслийн вэбсайт дээр нийтлэгдсэн тус тендерийн урилгыг доорх холбоосоор харна уу.

https://www.baccp.mn/ad/detail/23