bg

Тендерийн үр дүн

БОЯБХУАӨДЗТ-ийн нэгдүгээр үе шатны хүрээнд ТХГН-ийн орчны бүсэд хэрэгжүүлсэн ОБЗЭС-ийн гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний тендерийн үр дүн

2023-07-06

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс зарласан “Орчны бүсийн Зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг өргөтгөн хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ" Багц 1: БОЯБХУАӨДЗТ-ийн нэгдүгээр үе шатны хүрээнд ТХГН-ийн орчны бүсэд хэрэгжүүлсэн ОБЭС-ийн гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад  “Эс Ай Си Эй” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн өндөр оноо авсан тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосон тухайгаа Байгаль орчин, аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/3825 тоот албан бичгээр мэдэгдлээ.

Үр дүн:

Энэхүү зөвлөх үйлчилгээгээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Архангай аймгийн Цэнхэр сум, Архангай аймгийн Ихтамир сум, Завхан аймгийн Их-Уул сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумдуудад (i) ОБЭС-ийн хэрэгжүүлэлтийн үр дүн, үр ашгийг үнэлэх; (ii) Өнөөдрийн байдлаар ОБЭС нь төлөвлөсөн болон төлөвлөөгүй ямар үр дүнг бий болгосныг системтэйгээр үнэлэх; (iii) ОБЭС-г өргөжүүлсэн тохиолдолд чадавхыг бэхжүүлэх ажлыг төлөвлөхөд өмнөх сургамжаасаа суралцахын тулд “Техникийн дэмжлэгийн багц”-ын үр ашгийг системтэйгээр үнэлэх; ажлыг 79,809,500.0 (Далан есөн сая найман зуун есөн мянга таван зуун) төгрөгөөр 90 хоногт хугацаанд хийж гүйцэтгэнэ.

 

Төслийн вэбсайт дээр нийтлэгдсэн тус тендерийн урилгыг доорх холбоосоор харна уу.

https://www.baccp.mn/ad/detail/25