bg

Тендерийн урилга

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын хөтөлбөрт зарим тусгай хамгаалалттай газар нутгийг бүртгүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний тендерийн урилга

2023-12-12

Огноо: 2023 оны 12 дугаар сарын  12-ны өдөр

·    Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын хөтөлбөрт зарим тусгай хамгаалалттай газар нутгийг бүртгүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ” №MONDA-12/23 БОЯБХУАӨДЗТөсөл/202301013

·        Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

·        Санхүүжүүлэгч: ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)

·        Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272

 


Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төслөөс ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын хөтөлбөрт зарим тусгай хамгаалалттай газар нутгийг бүртгүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Тендерт оролцогч хуулийн этгээд нь Санхүүжүүлэгчээс тавигдсан дараах шаардлагыг хангасныг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

(1)        Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар хувь;

(2)        Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

(3)        Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байх. МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх;

(4)        Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;

(5)        Сүүлийн 2 жил (2021, 2022)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн хоёроос доошгүй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;

(6)        Тендерт оролцогч хуулийн этгээдийн санал болгож буй  багийн танилцуулга;

(7)        Санал болгож буй багийн гишүүдийн мэргэшил, чадвар (Багийн гишүүн тус бүрийн CV, дипломын хуулбар, НД-8 тодорхойлолт, ажлын туршлага зэрэг нотлох баримтыг ирүүлэх);

(8)        Ажлын даалгавар (TOR)-т хийсэн дүн шинжилгээ, ажлын даалгаврын дагуу санал болгож буй ажлын хуваарь, календарчилсан төлөвлөгөө;

(9)        Амьтдын сонирхолтой агшин, байгалийн үзэгдэл, ургамлын дүрс бичлэг (Тухайлбал: Говийн ховор амьтад болох мазаалай, хавтгай, хулан, бөхөн, хар сүүлт зээр, цоохор ирвэс болон бусад)-тэй бол давуу тал болно. Нотлох баримт ирүүлэх;

(10)     Зайлшгүй байх үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт;

(11)     Техникийн санал ирүүлэх маягт (Маягт: TECH-ийн дагуу);

(12)     Санхүүгийн санал ирүүлэх маягт (Маягт: FIN 1 болон FIN 2-ийн дагуу);

(13)     Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл (Маягт: DoU-ийн дагуу);

Саналыг монгол хэл дээр ирүүлнэ.

 

Ажлын даалгаврыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирж хэвлэмлээр авах эсхүл piu@baccp.mn  piubaccp@gmail.com  хаягт хүсэлтээ ирүүлснээр цахимаар авах боломжтой.

 

Саналыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг дотор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тус өдрийн 10:30 цагт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн уулзалтын өрөөнд нээнэ.

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III”  Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө

Утас: 7014-0188, 7014-0166

 

Саналыг мэйлээр ирүүлэхийг хориглоно.