bg

Тендерийн урилга

Төсөлд хамрагдсан байгаль орчны байгууллагууд болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжөөр хангах тендерийн зар

2023-05-24

Огноо: 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

Тендерийн нэр: Төсөлд хамрагдсан байгаль орчны байгууллагууд болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжөөр хангах”

Тендерийн дугаар: №MONNCB-04/23

              Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй  Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Төсөлд хамрагдсан байгаль орчны байгууллагууд болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжөөр хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг бичгээр (төлбөр төлсөн баримтын хамт)  гарган 50,000 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

РД: 9085084

Гүйлгээний утга: BACCP, №MONNCB-04/23,  Хуулийн этгээдийн нэр

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 (гуч) хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

-        Сүүлийн  таван жил [2018, 2019, 2020, 2021, 2022]-ийн борлуулалтын орлогын нийт хэмжээ нь тендерийн батлагдсан төсөвт өртгөөс багагүй байна.

-        Сүүлийн таван он [2018, 2019, 2020, 2021, 2022]-ы аудитаар баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ;

-        Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30% (Гучин хувь)-аас багагүй ижил төстэй* барааг сүүлийн таван жил [2018, 2019, 2020, 2021, 2022]-ийн аль нэг жилд нь үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн хоёроос доошгүй гэрээ (гэрээ тус бүр нь тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх)-г гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлнэ.

-        Тендерийн хамт батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлнэ.

Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутаас өмнө “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12 давхар, 1201 тоот өрөө, Утас: 7014-0156, 7014-0166” хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тухайн өдрийн 14 цаг 00 минутад тендерийг нээнэ.

 

Тендерт оролцогч нарын мэдээлэл авах хаяг:

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,

“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө, Утас: 7014-0156, 7014-0166, Цахим шуудан: piu@baccp.mn  piubaccp@gmail.com

 

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.