bg

Тендерийн үр дүн

“Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч Монгол Алтайн уулсын өндрийн бүс, бүслүүрийн дагуу ургамлан бүлгэмдлийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлэх суурь судалгааны тендерийн үр дүн

2023-08-10

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын “Сэргээн Босголтын Зээлийн Банк”-аар (КfW) дамжуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны хэрэгжүүлж буй “Биологийнолон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох - BMZ No.: 201667054, No.: 201868272” төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч Монгол Алтайн уулсын өндрийн бүс, бүслүүрийн дагуу ургамлан бүлгэмдлийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлэх суурь судалгаа - БОЯБХУАӨДЗТөсөл/202301014”- зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, ХБНГУ-ын KfW банкны “Түншлэгч улсуудтай хийх санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны удирдамж”-ийн 2.1.5-д заасан “Гэрээ шууд байгуулах” журмын дагуу зохион байгуулж, тус зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээр “Монгол Улсын Боловсролын Их Сургууль”-ийн ирүүлсэн санал захиалагчийн шаардлага, ажлын даалгаврын шалгуур үзүүлэлтийг хангасан тул тус байгууллагатай 58,800,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр захиалагчаас хүргүүлсэн.

Гэрээ байгуулсан өдөр: 2023.07.07

✅Гүйцэтгэгчийн нэр: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

✅ Гэрээний дүн: 58,800,000 төгрөг

✅ Гэрээний хугацаа: 2023 оны 07 дугаар сарын 07 – 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.

Гэрээний зорилго: Монгол Алтайн уулсын өндрийн бүс, бүслүүрийн дагуу ургамлан бүлгэмдлийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлж, ашиглалтад өртөмтгий 50 зүйл ургамлын тархац, нөөцийг тогтоох, УАӨ-ийг илэрхийлж буй түлхүүр 5 зүйл ургамлын /эсрэг навчит сэрдэг (Saxifraga oppositifolia), дөрвөн дохиурт зожир (Dryadanthe tetrandra), хоёр навчит гичгэнэ (Fragariastrum biflorum), мөсний банздоо (Saussurea glacialis), гурван салбант хөвчдэй (Waldheimia tridactylites)/ тархалт, нөөцийн хэтийн төлөвийг 50 хүртэлх жилээр загварчлах юм. Хамрах хүрээ: Уур амьсгалын өөрчлөлтөд Алтай Таван богд, Цамбагарав, Мөнххайрхан, Ёлт, Цагаан Шувуут, Жаргалант, Сутай, Гичгэний нурууны уулсын өндрийн бүс, бүслүүрийн дагуу ар, өвөр хажуугийн ургамлан бүлгэмдлийн шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа эсэхийг илрүүлэх судалгаа хийн, уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлж буй мэдрэг түлхүүр эсрэг навчит сэрдэг (Saxifraga oppositifolia), дөрвөн дохиурт зожир (Dryadanthe tetrandra), хоёр навчит гичгэнэ (Fragariastrum biflorum), мөсний банздоо (Saussurea glacialis), гурван салбант хөвчдэй (Waldheimia tridactylites) 5 зүйл ургамлын тархалт, нөөцийн төлөвийн загварыг 10, 20, 30, 40, 50 жилээр тогтоож, нөхөн сэргээх, ургах орчныг тэтгэх тархац нутгийг хамгаалах зөвлөмж боловсруулах юм.

Хүрэх үр дүн:

✅ Уур амьсгалын өөрчлөлтөд Алтай Таван богд, Цамбагарав, Мөнххайрхан, Ёлт, Цагаан Шувуут, Жаргалант, Сутай, Гичгэний нурууны уулсын өндрийн бүс, бүслүүрийн дагуу

ургамлын олон янз байдал, ургамлан бүлгэмдлийн онцлогийг тодорхойлж, шилжилт хөдөлгөөн байгаа эсэхийг тодорхойлсон байна.

✅Монгол Алтайн нурууны уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг түлхүүр эсрэг навчит сэрдэг (Saxifraga oppositifolia), дөрвөн дохиурт зожир (Dryadanthe tetrandra), хоёр навчит гичгэнэ (Fragariastrum biflorum), мөсний банздоо (Saussurea glacialis), гурван салбант хөвчдэй (Waldheimia tridactylites) 5 зүйл ургамлын ирээдүйн тархалт, нөөцийг 10, 20, 30, 40, 50 жилийн ялгаатай гаргаж, ирээдүйн чиг хандлагыг тогтоосон байна. 

✅ Дээрх 5 зүйлээр төлөөлүүлж тухайн бүс нутагт ховордон нөөц багасаж буй 50 зүйл ургамлыг нөхөн сэргээх, ургах орчныг тэтгэх тархац нутгийг хамгаалах зөвлөмж боловсруулсан байна.

✅Судалгааны тайланг https://eic.mn/flora/ мэдээллийн санд оруулсан байна.