bg

Тендерийн үр дүн

Хан хөхийн нурууны БЦГ-т ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйлчилгээний тендерийн үр дүн

2025-11-27

   Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс дахин зохион байгуулсан “Хан хөхийн нурууны БЦГ-т ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйлчилгээ” №БОЯБХУАӨДЗТөсөл/20250904011 зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах тендерийн  үр дүнг мэдээлж байна.

Үр дүн:

  • Тендерт шалгарсан оролцогч: Монгол Улсад бүртгэлтэй ““Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачилга” ТББ;
  • Гэрээний эхлэх болон дуусах хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл;
  • Гэрээний үнэ: 295,032,578.0 (Хоёр зуун ерэн таван сая гучин хоёр мянга, таван зуун далан найм) төгрөг;

Тус тендерийн анх нийтлэгдсэн урилгыг доорх холбооснуудаар орж харна уу.

Урьдчилсан шалгаруулалтын үр дүнг дараах линкээр орж харна уу.