bg

Тендерийн үр дүн

Хан хөхийн нурууны БЦГ-т ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйлчилгээ тендерийн урьдчилсан шалгаруулалтын үр дүн

2025-10-21

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс дахин зарласан  Хан хөхийн нурууны БЦГ-т ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйлчилгээ” № БОЯБХУАӨДЗТөсөл/ 20250904011 тендерт оролцох сонирхлоо нийт 7 хуулийн этгээд  илэрхийлсэн бөгөөд урьдчилсан шатны шаардлага хангаж, хураангуй жагсаалтад нэр нь орсон дараах хуулийн этгээдүүдэд Зөвлөхийн саналын урилга хүргүүллээ. Үүнд:

 “Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачилга” ТББ;

  • “Денсфорист” ХХК;
  • “Монгол уулын ой” ХХК& “Ногоон хандлага” ХХК-ийн түншлэл;
  • “Ойн экосистемийн тогтвортой байдлыг дэмжих ногоон ой нийгэмлэг” ТББ;
  • Ой модны сургалт, судалгааны хүрээлэн & “УБТ гарден” ХХК-ийн түншлэл;
  • “Чандмань хархираа” ХХК;

Төслийн вэбсайт дээр анх нийтлэгдсэн тус тендерийн “Сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна” урилгыг доорх цахим холбоосоор харна уу.  https://www.baccp.mn/ad/detail/144