bg

Тендерийн урилга

ТХГН-т шаардлагатай зарим (MNS) стандартуудыг сайжруулах

2026-07-20

Тендер шалгаруулалтын нэр: ТХГН-т шаардлагатай зарим (MNS) стандартуудыг сайжруулах
Тендер шалгаруулалтын дугаар: БОУАӨЯНТХН/20260103016

1. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн Босголтын Зээлийн Банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж /цаашид Захиалагч гэх/ нь энэхүү зөвлөхийн саналын урилга гарсантай холбогдуулан зөвлөх авч ажиллуулахаар төлөвлөж байгаа болно. Захиалагч нь ТХГН-т шаардлагатай зарим (MNS) стандартуудыг сайжруулах төслийн хүрээнд зөвлөх ажиллуулах тул энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг боловсруулсан болно.
2. Захиалагч нь ТХГН-т шаардлагатай зарим (MNS) стандартуудыг сайжруулах зөвлөх сонгон шалгаруулах тендер (цаашид Үйлчилгээ гэх)-т оролцох эрх бүхий оролцогчдыг урьж байна. Үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүйг Ажлын удирдамж (7-р хэсэг)-т оруулсан болно.
3. Энэхүү зөвлөхийн саналын урилгыг урьдчилан сонгогдсон Шаардахгүй зөвлөхөд илгээсэн болно. Энэхүү урилгыг өөр компани, байгууллага руу дамжуулах, шилжүүлэхийг үл зөвшөөрнө.
4. KfW-ийн Түншлэгч улсуудтай хийх санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны удирдамж-д заасан процедурын дагуу компанийг сонгох бөгөөд www.kfw-entwicklungsbank.de цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой. 5. Зөвлөхийн саналын урилга нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.Үүнд:
I хэсэг Зөвлөхөд өгөх зааварчилгаа (цаашид ЗӨЗ гэх)
II хэсэг Тендерийн өгөгдлийн хүснэгт (цаашид ТӨХ гэх)
III хэсэг Техникийн санал Жишиг маягтууд
IV хэсэг Санхүүгийн санал Жишиг маягтууд
V хэсэг Шалгуур үзүүлэлт
VI хэсэг KfW-ийн бодлого - Хориотой үйлдэл - Нийгэм, байгаль орчны хариуцлага
VII хэсэг Ажлын удирдамж
VIII хэсэг Гэрээний нөхцөлүүд, гэрээний маягт Зөвлөх нь 2026 оны 07 -р сарын 31 -ны өдрийн 16 цаг 30 минут дотор албан бичгээр
(a) Та энэхүү Тендерийн урилгыг хүлээн авсан эсэх;
(b) Та энэхүү Тендерт саналаа ирүүлэх эсэхээ Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо , Засгийн Газрын II байрны "Г" корпус, 311 -р мэдэгдэнэ үү.
6. Тендер ирүүлэх огноо, хугацаа, хаягийн талаар ЗӨЗ-ны 15.5, 15.6-д дэлгэрэнгүй оруулж өгсөн болно.
7. Зөвлөхийн тендерийн баримт бичгийг албан бичгээр /төлбөр төлсөн баримтын хуулбарыг хавсарган/ хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр хэвлэмэл болон цахим хэлбэрээр 50000 төгрөгийг дараах дансанд тушааж худалдан авна.
Дансны мэдээлэл: Банк: Төрийн сан
Дансны дугаар: 100900013003
Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам