bg

Тендерийн урилга

Байгаль хамгаалагчийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах

2026-07-20

Тендер шалгаруулалтын нэр: Байгаль хамгаалагчийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах

1. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн Босголтын Зээлийн Банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж /цаашид Захиалагч гэх/ нь энэхүү зөвлөхийн саналын урилга гарсантай холбогдуулан зөвлөх авч ажиллуулахаар төлөвлөж байгаа болно. Захиалагч нь Байгаль хамгаалагчийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах төслийн хүрээнд зөвлөх ажиллуулах тул энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг боловсруулсан болно.
2. Захиалагч нь Байгаль хамгаалагчийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах зөвлөх сонгон шалгаруулах тендер (цаашид Үйлчилгээ гэх)-т оролцох эрх бүхий оролцогчдыг урьж байна. Үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүйг Ажлын удирдамж (7-р хэсэг)-т оруулсан болно.
3. Энэхүү зөвлөхийн саналын урилгыг урьдчилан сонгогдсон Шаардахгүй зөвлөхөд илгээсэн болно. Энэхүү урилгыг өөр компани, байгууллага руу дамжуулах, шилжүүлэхийг үл зөвшөөрнө.
4. KfW-ийн Түншлэгч улсуудтай хийх санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны удирдамж-д заасан процедурын дагуу компанийг сонгох бөгөөд www.kfw-entwicklungsbank.de цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой. 5. Зөвлөхийн саналын урилга нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.Үүнд:
I хэсэг Зөвлөхөд өгөх зааварчилгаа (цаашид ЗӨЗ гэх)
II хэсэг Тендерийн өгөгдлийн хүснэгт (цаашид ТӨХ гэх)
III хэсэг Техникийн санал Жишиг маягтууд
IV хэсэг Санхүүгийн санал Жишиг маягтууд
V хэсэг Шалгуур үзүүлэлт
VI хэсэг KfW-ийн бодлого - Хориотой үйлдэл - Нийгэм, байгаль орчны хариуцлага
VII хэсэг Ажлын удирдамж
VIII хэсэг Гэрээний нөхцөлүүд, гэрээний маягт Зөвлөх нь 2026 оны 07 -р сарын 28 -ны өдрийн 13 цаг 30 минут дотор албан бичгээр
(a) Та энэхүү Тендерийн урилгыг хүлээн авсан эсэх;
(b) Та энэхүү Тендерт саналаа ирүүлэх эсэхээ Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо , Засгийн Газрын II байрны "Г" корпус, 311 -р мэдэгдэнэ үү.
6. Тендер ирүүлэх огноо, хугацаа, хаягийн талаар ЗӨЗ-ны 15.5, 15.6-д дэлгэрэнгүй оруулж өгсөн болно.
7. Зөвлөхийн тендерийн баримт бичгийг албан бичгээр /төлбөр төлсөн баримтын хуулбарыг хавсарган/ хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр хэвлэмэл болон цахим хэлбэрээр 50000 төгрөгийг дараах дансанд тушааж худалдан авна.
Дансны мэдээлэл: Банк: Төрийн сан
Дансны дугаар: 100900013003
Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам