2026-06-30
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД САНХҮҮГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Огноо: 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүүгийн ажилтан сонгон шалгаруулж авна.
А. Ажлын цар хүрээ
- Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй төслүүдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг хариуцах, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын байгууллагын санхүүжилтийн тусгай гэрээний үүрэг болон санхүүгийн бусад шаардлагатай дүрэм, журмын дагуу төслүүдийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх, тайлагнах;
- Төслүүдийн төсвийг үр ашигтай төлөвлөж батлуулах, донор байгууллагаас санхүүжилт татан авах, зарцуулах, тайлагнах, санхүүгийн тайланд аудит хийлгэх, зөвлөмжийг биелүүлж ажиллах;
- Төслүүдийн санхүүгийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах, зохицуулалтаар хангаж ажиллах;
- Төслүүдийн санхүүжилт, нийт хөрөнгө оруулалттай холбоотой бүх тайлан мэдээг гаргах, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, тайлагнах;
- Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ажил сайжруулах үүндээс удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх, үр дүнг Төслийн зохицуулагч, Төслийн захиралд танилцуулах;
Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл (0411) мэргэжлээр Баклавар болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй байх;
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан байх;
- Баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;
- Монгол Улсын хууль тогтоомж болон бусад олон улсын байгууллагын бодлого, удирдамж, төслийн хэрэгжилт, журмын талаарх ойлголт, мэдлэгтэй байх;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
- Компьютерын чадвартай, интернэт, дотоод сүлжээ болон хэрэглээний программ хангамжийг эзэмшсэн байх;
- Төрийн болон олон улсын байгууллагатай харилцах ур чадвартай байх;
- Ёс зүйн хэм хэмжээг сахих, Холбогдох талуудын уялдаа холбоог хангах бүрэн чадамжтай, хэл яриа болон бичгийн харилцааны сайн чадвартай байх;
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;
- CV болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);
- Диплом, гэрчилгээний хуулбар;
- Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбар;
- Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;
- Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: Мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 308 тоот өрөөнд (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 2-р байр, Г корпус 3 давхар 307 тоот ) 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс
- Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
- Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
- Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барин сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх ба ярилцлагын үеэр ажлын туршлагыг нотлох бичиг баримт, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.