bg

Зар

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

2026-06-15

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Огноо: 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

А. Ажлын цар хүрээ

·  Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны үр дүнг хариуцан, үр ашигтай удирдлагаар хангах, төсөл, арга хэмжээг төлөвлөх;

·    Төслүүдийн батлагдсан төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн мэдээ тайланг боловсруулах, төслийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих;

·    Гадаадын зээл, тусламж, төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр, тооцоог зориулалтын дагуу зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг холбогдох дүрэм, журмын дагуу удирдан зохион байгуулах;

·  Төслүүдийн хэрэгжилтийн бүх үйл ажиллагаанд хяналт-үнэлгээг тогтмол хийлгэж, үр дүнг Төслийн захирал, Төслийн Удирдах Хорооны өмнө хариуцах;

·    Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох бусад шаардлагатай ажил үйлчилгээг гүйцэтгэх.

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

·         Бизнесийн удирдлага, Хүрээлэн буй орчин, Байгалийн шинжлэх ухаан, Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи, Үйлдвэрлэл, боловсруулалтийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх;

·         Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх, Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно;

·         Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой байх;

·         Монгол Улсын хууль тогтоомж болон бусад олон улсын байгууллагын бодлого, удирдамж, төслийн хэрэгжилт, журмын талаар ойлголт, мэдлэгтэй байх;

·         Компьютерын  чадвартай, интернэт, дотоод сүлжээ болон хэрэглээний программ хангамжийг эзэмшсэн байх;

·         Манлайлах, багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;

·         Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвартай байх;

·         Төрийн  болон олон улсын байгууллагатай харилцах ур чадвартай байх;

·         Ёс зүйн хэм хэмжээг сахих, Холбогдох талуудын уялдаа холбоог хангах бүрэн чадамжтай, хэл яриа болон бичгийн харилцааны сайн чадвартай байх;

Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

·         Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;

·         CV болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

·         Диплом, гэрчилгээний хуулбар;

·         Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

·         Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд:  Мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 307 тоот өрөөнд (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 2-р байр, Г корпус ) 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Анхаарах зүйлс:

·   Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

·   Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

· Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барин сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх ба ярилцлагын үеэр ажлын туршлагыг нотлох бичиг баримт, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.



 

                                             БАТЛАВ:

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН   ЯАМНЫ ТӨРИЙН  НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН

ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ   

                                                                      Ш.БАТБАЯР                               

 

2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр

 

 АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1. Гэрээний дугаар:

2.Байгууллагын нэр: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

3.Төслийн нэр: "Монгол улсад Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг хангах нь" (CBIT-2)

3.1.Албан тушаал: Төслийн хүлэмжийн хийн тооллого, хэмжиж тайлагнаж баталгаажуулах асуудал хариуцсан шинжээч

4. Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: Төслийн зохицуулагч

          

               Б.ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго:

“Монгол улсад Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг хангах нь” төслийн Үндэсний хүлэмжийн хийн тооллого, хэмжих, тайлагнах, баталгаажуулах асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын төлөвлөгөөг төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд болон бусад хэрэгжиж буй ижил төстэй, давхардалтай арга хэмжээнүүдтэй уялдуулан хувийн төлөвлөгөөг боловсруулах, Төслийн үйл ажиллагааг хүлэмжийн хийн тооцооллын аргазүй, хүлэмжийн хийн суурь тооцоолол, Уур амьсгалын асуудлын талаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос эрхлэн гаргасан аргазүй, удирдамж, бусад холбогдох судалгаа, тооцоолол, тэдгээрийн хэмжиж тайлагнаж баталгаажуулах тогтолцоог тасралтгүй судлан уялдуулах, өдөр тутамд төслийн зохицуулагч, төслийн олон улсын зөвлөхтэй нягт уялдаа холбоотой ажиллана.

2.Ажлын байрны гол зорилтууд:

1.Яам болон судалгаатай холбоотой байгууллагуудын төлөөлөгчидтэй харилцаж, холбоо тогтоож, цаг хугацааны явцад худалдан авалтын гэрээний дагуу төсөлд томилогдсон бусад төслийн ажилтнууд болон зөвлөхүүдийн ажил, гүйцэтгэлийг хянах,

2.Төслийн зохицуулагч болон Төслийн захирлын үүрэг хариуцлагатай холбоотой ажлуудыг гүйцэтгэнэ.

 

3.Ажлын байрны үндсэн үйл ажиллагаа

Хугацаа/ хуваарь

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд

Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ:

Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүлэмжийн хийн тооллогын өгөгдөл, тооцоолол, уур амьсгалын ил тод байдлын чиглэлээр гарч буй үр дүн, тэдгээрийн нарийвчилсан мэдээлэл, судалгааны чанар, бүрэн бүтэн байдлыг хангах, хянах.

 

 

Хуулийн хугацаанд

Мэдээлэл судалгааг чанартай гаргасан байна.

Ил тод байдлын шаардлагын хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн бодлогын хяналт-шинжилгээ, тайлагнах үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх.

 

 

Тухай бүр

 

Үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулсан байна.

Сааруулах арга хэмжээ, Ил тод байдлаар тайлагнах үйл явцад техникийн дэмжлэг үзүүлэх.

 

 

Тухай бүр

 

Үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулсан байна.

Сайжруулсан ил тод байдлын тогтолцооны (ИТБТ) шаардлагад нийцсэн ХХ-ийн тооллого, чанарын баталгаажуулалт/хяналт (QA/QC), ялгарлын илтгэлцүүрийн аргачлал болон ХХ-ийн төсөөлөл зэрэг сэдвийн хүрээнд сургалтын материалыг боловсруулах.

 

Тухай бүр

 

Үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулсан байна.

Ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ:

Төслийн явцын тайлан, жилийн ажлын төлөвлөгөө, төсөв (AWPB) болон Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) төслийн хэрэгжилтийн жилийн тойм (PIR) тайланг чанарын стандартын дагуу бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.

 

Тухай бүр

Холбогдох хууль, журмыг мөрдөн ажилласан байна

ИТБТ-ны стандартын дагуу дасан зохицох үйл ажиллагааны мэдээллийг цуглуулж тайлагнах; ҮТХН-ийн дасан зохицох арга хэмжээний хяналтын аргачлал, шалгуур үзүүлэлтийг боловсруулах.

 

Тухай бүр

Холбогдох хууль, журмыг мөрдөн ажилласан байна

ҮТХН-ийн үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгийг тайлагнах механизмыг бүрдүүлж, тайлагналын нийцлийг хангах.

 

 

Тухай бүр

Холбогдох хууль, журмыг мөрдөн ажилласан байна

ИТБТ-ийн шаардлагын талаар оролцогч талуудын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор мэдлэгийн бүтээгдэхүүнүүдийг эх хэлээр бэлтгэх.

Тухай бүр

Холбогдох хууль, журмыг мөрдөн ажилласан байна

Ажлын байрны 3 дугаар зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ:

Төслийн хяналт шинжилгээ, тухайлбал дунд хугацааны болон эцсийн үнэлгээнд Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй нягт хамтран ажиллах.

 

 

Тухай бүр

Холбогдох хууль журмын дагуу хамтран ажилласан байна.

Төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийг удирдан чиглүүлэх, 1 дүгээр бүрэлдэхүүн хэсэгт дэмжлэг үзүүлэх.

 

 

Тухай бүр

Холбогдох хууль журмын дагуу хамтран ажилласан байна.

Хоёр жил тутмын ил тод байдлын тайлан (ХЖТИТБТ) болон Үндэсний тайлан-илтгэл (ҮТИ) бэлтгэх үйл ажиллагаатай уялдааг холбоог хангах

 

Тухай бүр

Холбогдох хууль журмыг мөрдөн хамтран ажилласан байна.

Салбарын ялгарлын илтгэлцүүрийн өгөгдөл, түүний орхигдол болон чадавхын хэрэгцээг үндэсний оролцогч талуудтай хамтран тодорхойлох.

 

Тухай бүр

Тухай бүр дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Ажлын байрны 4 дүгээр зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ:

Хүлэмжийн хийн тооллогын арга зүй болон чанарын хяналт/чанарын баталгаажуулалтын журмын талаар сургалт явуулна.

 

 

Тухай бүр

 

Тухай бүр шийдвэрлэж ажилласан байх

Мэдээлэл цуглуулах арга зүйн талаар семинар, техникийн хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

Тухай бүр

 

Тухай бүр шийдвэрлэж ажилласан байх

Төслийн зохицуулагчид шаардлагатай бусад дэмжлэгийг цаг тухайд үзүүлэх

 

Тухай бүр

 

Тухай бүр шийдвэрлэж ажилласан байх

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын  байранд тавигдах шаардлага

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

-   Байгалийн шинжлэх ухаан;

-   Хүрээлэн буй орчин;

-   Байгаль орчны инженерчлэл.

Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх.

Туршлага

-     Дээр дурдсан салбарт 5-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн туршлагатай байх.

-     Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын боловсруулалт, байгаль орчны хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр туршлагатай байх

 

-     Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос (ЗГХМХ-IPCC)-с эрхлэн гаргасан Үндэсний хүлэмжийн хийн тооллогын software программ, дагалдах аргазүйг бүрэн эзэмшсэн байх,

-     Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүд болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын (UNFCCC) хүлэмжийн хийн тооллогын тооцоо/хяналтын гэрчилгээтэй бол, Монгол Улсын Засгийн газрын Гадаадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн байгаль орчин, уур амьсгалын чиглэлийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

-     Албан ёсны баримт бичиг бэлтгэх, түүний дотор Уур амьсгалын асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос (ЗГХМХ-IPCC)-ноос эрхлэн гаргасан арга зүй (1, 2, 3-р түвшний аргачлалыг холбогдох салбарт ашиглах), бусад жишиж болохуйц аргачлал болон НҮБУАӨСК (UNFCCC), Парисын хэлэлцээрийн ИТБТ (ETF)-тэй нийцүүлэн нэр томьёог зохих ёсоор ашиглах, товчлол, форматлах, баримт бичгийн удирдлага, архивлах, мэргэжлийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бататгах зэрэг мэргэжлийн ур чадвартай байх.

 

Ур чадвар

Office 365, интернэт орчинд болон дотоод сүлжээг ашиглах чадвартай байх зэрэг компьютерын өндөр мэдлэгтэй байх шаардлагатай.

Санхүүгийн тайлан тооцоо гаргах шаардлагатай программыг бүрэн эзэмшсэн байх.

Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, зохион байгуулах, багаар ажиллах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;

LEAP, GLEAM загварууд, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, ялгаруулагч, шингээгч эх үүсвэрээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээх боломжийг судлан тодорхойлж, тэдгээрийн үр нөлөөг салбар болон хий тус бүрээр дунд болон урт хугацаанд хувилбаруудаар тооцоолон үнэлэх чадвартай бол давуу тал болно.

1.2.Тусгай шаардлага:

Ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах, хэл яриа, бичгийн харилцааны чадавх сайн,

Мэдээллийн нууцыг хадгалж, мэргэжлийн нэр хүндийг дээдлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАСАН:

 

 

БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА

 

Б.БАТ-ӨЛЗИЙ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА

 

Н.ЦОГТБАЯР

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

 

М.БААСАНСҮРЭН

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

 

О.АРИУНАА

БОЛОВСРУУЛСАН:

 

 

 

“CBIT-2 ТӨСӨЛ” ТӨСЛИЙН "МОНГОЛ УЛСАД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН

ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ" ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

 

 

 

 

 

                                                        

Х.УНДАРМАА