bg

Тендерийн урилга

Тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хамгаалалтын захиргаанд алсын удирдлагатай камер болон нарны эрчим хүчний системээр хангах

2025-12-15

Тендер шалгаруулалтын нэр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хамгаалалтын захиргаанд алсын удирдлагатай камер болон нарны эрчим хүчний системээр хангах”

Тендер шалгаруулалтын дугаар: № БОЯБХУАӨДЗТөсөл/20250902005

 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй  Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хамгаалалтын захиргаанд алсын удирдлагатай камер болон нарны эрчим хүчний системээр хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг (төлбөр төлсөн баримтын хамт)  бичгээр гарган 50,000.0 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

РД: 9085084, Гүйлгээний утга: BACCP, “ТХГН-ийн зарим ХЗ-нд алсын удирдлагатай камер болон нарны эрчим хүчний системээр хангах” ,   Хуулийн этгээдийн нэр

 Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичгийг ажлын даалгаврын хамт хэвлэмэл болон цахимаар авах боломжтой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын орлогын хэмжээ:
  • Багц 1. Нарны эрчим хүчний систем: 2023, 2024 оны борлуулалтын орлогын хэмжээ нь багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;
  • Багц 2. Алсын удирдлагатай хяналтын камер: 2023, 2024 оны борлуулалтын орлогын хэмжээ нь багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;
  • Сүүлийн 2 жил [2024, 2023]-ийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх;
  • Ижил төстэй ажлын туршлага:
  • Багц 1. Нарны эрчим хүчний систем: Сүүлийн 2 жилд буюу 2023, 2024 оны нийлбэрээр багцын төсөвт өртгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн байх;
  • Багц 2. Алсын удирдлагатай хяналтын камер: Сүүлийн 2 жилд 2023, 2024 оны нийлбэрээр багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр байх
  • Тендерийн багцын батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;

Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 Тендерийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 00 минутад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.

 Тендер хүлээж авах хаяг:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Монгол улс, Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 2-р давхар, Хаан танхимд

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.