bg

Тендерийн үр дүн

Байгаль хамгаалагчийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээний урьдчилан шалгаруулалтын дүн

2025-12-05

   Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс дахин зарласан  Байгаль хамгаалагчийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах” №БОЯБХУАӨДЗТөсөл/20250904015 зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтын урьдчилсан шатанд оролцохоор нийт 6 хуулийн этгээд  сонирхлоо илэрхийлж хүсэлт ирүүллээ. Тендерийн урьдчилсан шатанд Захиалагчийн болон Санхүүжүүлэгчийн тавьсан шаардлагыг хангаж, хураангуй жагсаалтад нэр нь орсон дараах хуулийн этгээдүүдэд Зөвлөхийн саналын урилга хүргүүллээ. Үүнд:

  • “Монголын байгаль хамгаалагчдын холбоо” НҮТББ;
  • “Эйч Ар Ментор групп” ХХК;
  • “Нийгэмд зөв нөлөөллийг хөгжүүлэх” НҮТББ;

Тус тендерийн анх нийтлэгдсэн “Сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна” урилгыг доорх цахим холбооснуудаар орж харна уу.

https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1760322533978

https://www.baccp.mn/ad/detail/154