bg

Тендерийн үр дүн

Говийн бага ДЦГ-т нарны эрчим хүчээр ажилладаг гүний худаг гаргах, хуучин 2 худгийг нарны өргүүрээр тоноглох тендерийн үр дүн

2025-12-09

   Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс зарласан “Говийн бага ДЦГ-т нарны эрчим хүчээр ажилладаг гүний худаг гаргах, хуучин 2 худгийг нарны өргүүрээр тоноглох” (№БОЯБХУАӨДЗТөсөл/20250902007) бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын тендер хүлээн авах эцсийн хугацаан дотор ирсэн нэг тендер нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, Техникийн тодорхойлолт, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй тул KfW банкны “Түншлэгч улсуудтай хийх cанхүүгийн хамтын ажиллагааны  хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны удирдамж”-ын 2.5.15 (2), (3) заалтыг үндэслэн ирсэн нэг тендерээс татгалзаж, тус тендер шалгаруулалтыг бүхэлд нь амжилтгүй болсонд тооцсон болохыг мэдэгдэж байна.  

Тус тендерийн анх нийтэлсэн зарын цахим холбоос: 

https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1760322133790

https://www.baccp.mn/ad/detail/150