2025-07-07
Огноо: 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Хан хөхийн нурууны Байгалийн цогцолборт газарт ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйлчилгээ”-ний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлаж байна. Сонирхож буй эрх бүхий хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ эрх бүхий хуулийн этгээд нь албан бичгээр гарган, дараах материалуудын хамт 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минут дотор доор заасан хаягаар битүүмжлэн ирүүлнэ үү. Үүнд:
Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө
Сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг мэйлээр ирүүлэхийг хориглоно.