Төслийн бүрэлдэхүүн

Бүрэлдэхүүн хэсэг 1.Тусгай хамгаалалттай газрууд болон тэдгээрийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг сайжруулах, төслийн бэлтгэл хангах

Бүрэлдэхүүн хэсэг 1-ийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ: 

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн  болон Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулах болон дахин хянаж сайжруулах:
  • Бие даан орлого  бүрдүүлэх  боломжтой, зөвшөөрөгдсөн тусгай хамгаалалттай газруудад Бизнес төлөвлөгөөг боловсруулах.
  • ТХГН, тэдгээрийн орчны бүсэд экологи, нийгэм эдийн засгийн суурь судалгаа явуулах,
  • Тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадын интернэтийн сүлжээг сайжруулах,
  • ТХГ-уудын хамгаалалтын захиргаадыг нэн тэргүүнд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах,
  • ТХГН-ийн Орчны бүсэд итгэлцлийг бэхжүүлэх, хамтын оролцоотой менежментийг хөгжүүлэх зорилгоор нийгэм, олон нийтэд чиглэсэн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих 
 

Бүрэлдэхүүн хэсэг 2. Тусгай хамгаалалттай газруудын батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх

ТХГ-уудын менежментийн үр ашигт байдлыг дээшлүүлэх зорилгоор дэд төслүүдийг санхүүжүүлнэ. Нэг төслийн  санхүүжилтийн хязгаар 200 сая төгрөгөөс 1,5 тэрбум төгрөг байна. Төслийн саналыг тухайн ТХГ-ын хамгаалалтын захиргааны нэр дээр ирүүлнэ. Дэд төслийг хэрэгжүүлэхэд хамгаалалтын  захиргаа чадвар, туршлагатай ТББ-тай хамтрахыг дэмжих бөгөөд үүнийг давуу тал гэж үзнэ. Бүрэлдэхүүн хэсэг 2 нь төслийн эхний үе шатанд зөвхөн Төв, Хангай, Зүүн бүсэд хэрэгжинэ.

Дэд төслийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг санхүүжүүлнэ. Үүнд;

  • ТХГН-ийн хамгаалалттай газруудын үндсэн дэд бүтцийг хөгжүүлэх,
  • Ой хээрийн түймэр, хортон шавьжнаас сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх,
  • Орчны бүсийн өөртөө туслах сан бий болгох, биологийн олон янз байдлыг хамгаалах болон хамтын менежментийн гэрээний хэрэгжилтийг дэмжих;
  • Хяналт, үнэлгээний системийг бий болгох, сайжруулах;
 

Бүрэлдэхүүн хэсэг 3: Үндэсний болон бүсийн түвшинд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх

  • Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, хамгаалалтын захиргаадын мэдээллийн менежментийг сайжруулах
  • Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал хөгжүүлэх, ой, бэлчээрийн тогтвортой менежментийн концепци боловсруулах, хэрэгжүүлэх,
  • Үндэсний хэмжээнд тусгай хамгаалалттай газруудад ашиглахуйц олон нийттэй харилцах мэдээлэл сурталчилгааны материалуудын  загвар (эвхмэл хуудас, товхимол, дүрэмт хувцас, хилийн тэмдэг, тэмдэглэгээ гэх мэт) боловсруулах,
 

Бүрэлдэхүүн хэсэг 4. Сургалт , бодлого, судалгааны хамтын ажиллагаа

  • Хамгаалалтын захиргаадын сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, сургалтын концепци /хөтөлбөр/ боловсруулах;
  • Бүсийн сургалт, судалгааны төвүүдийг тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах;
  • Сэдэвчилсэн ажлын хэсгүүдийг (аялал жуулчлал, ТХГ-ын сүлжээний тогтвортой санхүүжилт, орчны бүсийн хөгжил, бэлчээр, ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлын хамгаалал, уул уурхайн зохицол гэх мэт ) зохион байгуулах, семинар, сургалт, бодлогын хэлэлцүүлэг хийх;
  • Үндэсний болон бүс нутгийн  хэмжээнд ТХНУГ болон судалгааны байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны концепцийг боловсруулах  
 

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn