Developed in conjunction with Ext-Joom.com

Төслийн бүрэлдэхүүн

Бүрэлдэхүүн хэсэг 1.Тусгай...

Бүрэлдэхүүн хэсэг 1-ийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ: Тусгай хамгаалалттай...

Бүрэлдэхүүн хэсэг 2....

ТХГ-уудын менежментийн үр ашигт байдлыг дээшлүүлэх зорилгоор дэд төслүүдийг санхүүжүүлнэ....

Бүрэлдэхүүн хэсэг 3:...

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, хамгаалалтын захиргаадын мэдээллийн менежментийг сайжруулах...

Бүрэлдэхүүн хэсэг 4....

Хамгаалалтын захиргаадын сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, сургалтын концепци /хөтөлбөр/ боловсруулах;...

"Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-д нийт 32 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгохоор боллоо

ХБНГУ-ын Засгийн газар нь Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I шатанд 11,5 сая евро, II шатанд 13,5 сая евро, нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) санхүүжүүлэн олгож байгаа билээ. Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх, Доротий Швилл 2017 оны 11 сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийж айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайдтай хийсэн уулзалтаар төслийн хэрэгжилтийг амжилттай явагдаж буйг онцлон тэмдэглэж, тус төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар дахин 6 сая еврогийн буцалтгүй тусламжийг нэмж олгох болсныг мэдэгдсэн байна.

Элчин сайд Дуппел уулзалтын үеэр: "Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Герман, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны гол тулгуурын нэг нь Биологийн олон янз байдлыг хамгаалах юм. Давтагдашгүй үзэсгэлэнт байгальтай Монгол орны ТХГН нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх үнэт баялаг юм. Герман Улс байгаль хамгаалагчдыг энэхүү чухал үүргээ биелүүлэхэд нь шууд дэмжлэг үзүүлж байгаад би маш их баяртай байна. Төслийн санхүүжилтийг 31 сая евро болгон өсгөх Герман Улсын шийдвэр нь Монгол Улсын тогтвортой хөгжил, түүний биологийн олон янз байдлыг хамгаалахад ихээхэн анхаарч байгааг тодорхой харуулж байна. Бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа БОАЖЯ болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж буй бүх хүмүүст талархал илэрхийлье." гэжээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: "Энэ жил БОАЖЯ байгуулагдсаны 30 жил, Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Байгаль орчны салбарт сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хамтран, дэмжин ажиллаж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад БОАЖ-ын сайд, салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны салбарт үнэлж барашгүй үр дүнгээ өгсөөр байна.” гээд ““Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь хоёр орны байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны томоохон жишээ бөгөөд Монгол орны ТХГН-уудад хөрөнгө санхүүгийн бодитой тусламж үзүүлж байгаагаараа онцлог юм. Төслийн хүрээнд ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэх, хамгаалалттай газар нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна.” гэлээ.

ХБНГУ нь 1992 оноос хойш Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр хоёр улс биологийн олон янз бадал, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Share
d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn