ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ-26

Огноо: 2018-11-15

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2018 оны санхүүгийн жилд олон улсын эрх бүхий аудитын байгууллагаар олон улсын баталгаажуулалтын аудитын стандарт ISAE 3000-гийн дагуу 2018 оны санхүүгийн жилд баталгаажуулалтын аудит хийлгэх, дүгнэлт, тайлан гаргах мөн тус санхүүгийн жилийн санхүүгийн тайланд аудит хийх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул олон улсын эрх бүхий аудитын байгууллагуудыг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Аудитын үйлчилгээнд үзүүлэх ажлын зорилго нь төслийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг ХБНГУ, KfW-ын санхүүжилт (Тусгай болон дэд данс), МУЗГ-ын санхүүжилт (Төрийн сангийн данс) тус бүрээр нь шалган заасан гэрээ журмын дагуу тайлагнаж үйл ажиллагаа нь хэрэгжсэн эсэх талаар баталгаажуулалтын аудит хийх мөн тус оны санхүүгийн тайланд аудит хийх. Аудит тус бүрт холбогдох удирдлагад хүргүүлэх захидлыг бэлтгэх, менежментийн асуудлуудыг шийдвэрлэх талаар зөвлөгөө өгнө.

Гүйцэтгэх хугацаа: 5 долоо хоног болно.

Мэдүүлэг ирүүлэх: Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь аудитын байгууллагын мэргэжлийн хариуцлагын даатгал, байгууллагын танилцуулга, гишүүн тус бүрийн уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (намтар  буюу CV), гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт болон гэрээг дугтуйнд хийж, битүүмжлэн ирүүлнэ.

Сонирхсон хуулийн этгээд ажлын даалгавар болон бусад нэмэлт мэдээллийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 26-ны өдрийн 08:30-17:30 цагийн хооронд авч болох бөгөөд дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 11-р сарын 29-ний өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж 18, “The Down Town”  401 тоот.

Утас: 70140166

Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Цахим хаяг: www.baccp.mn.

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn