ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ-24

Огноо: 2018-09-14

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд доор дурдсан зөвлөх үйлчилгээнийгэрээ байгуулах гэж байгаа тул тухайн чиглэлээр ажилладаг хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Дэд төсөл хэрэгжиж буй зарим ТХГН-уудад биологийн олон янз байдлын судалгаа хийх,
  2. Хангайн нурууны БЦГ-т ойн тогтвортой менежментийн загвар төслийг хэрэгжүүлэх,
  3. Хангайн нурууны БЦГ-т бэлчээрийн тогтвортой менежментийн загвар төслийг хэрэгжүүлэх,

Гүйцэтгэх хугацаа: 15 сар

Мэдүүлэг ирүүлэх: Мэдүүлгээ ирүүлж буйхуулийн этгээдүүд дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг(байгууллагын танилцуулга, гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт, хүний нөөцийн мэдээлэл буюу намтар, CV-г) ирүүлнэ.

Сонирхсон зөвлөх ажлын даалгавар болон бусад нэмэлт мэдээллийг 2018 оны 09-р сарын 14-ний өдрөөс 24-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгийг дор дурьдсан хаягаар 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж 18, “The Down Town”  401 тоот

Утас: 70140166.

Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn