ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ-23

Огноо: 2018-02-13

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд  доор дурдсан 9 тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, өмнөх менежментийн төлөвлөгөө (2014-2018)-ний биелэлтэнд үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээнийгэрээ байгуулах гэж байгаа тул тухайн чиглэлээр ажилладаг хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Багц 1: Отгонтэнгэрийн ДЦГ, Тарвагатайн нурууны БЦГ, Хангайн нурууны БЦГ,

Багц 2: Орхоны хөндийн БЦГ, Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ, Хөгнө Тарнын БЦГ,

Багц 3: Хан Хэнтийн ДЦГ, Онон балжийн БЦГ, Дорнод Монгол ДЦГ,

Гүйцэтгэх хугацаа: 60 хоног

Мэдүүлэг ирүүлэх: Мэдүүлгээ ирүүлж буйхуулийн этгээдүүд дээрхүйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг(байгууллагын танилцуулга, гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт, хүний нөөцийн мэдээлэл буюу намтар, CV-г) ирүүлнэ. Сонирхсон зөвлөх ажлын даалгавар болон бусад нэмэлт мэдээллийг 2018 оны 02-р сарын 13-ны өдрөөс 23-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгийг дор дурьдсан хаягаар 2018 оны 03-р сарын 01-ний өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж 18, “The Down Town”  401 тоот

Утас: 70140166.

Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Цахим хаяг: www.baccp.mn

 

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn