Тусгай хамгаалалттай газруудад гал түймрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө

Монгол Улс, ХБНГУ–ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд түймрийн эрсдэл бүхий Улсын тусгай хамгаалалттай газруудад ой, хээрийн түймэртэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гал үлээгч аппарат 156 ш, цуравдагч 46 ш, үүргэвчит гал унтраагч 239 ш, усны нөөцлүүр сав 51 ш, усны мотопомп 17 ш, ус хөөсрүүлэгч 85 ш, галын хор 77 ш, анхны тусламжийн хайрцаг 196 ш зэргээс гадна жоотуутай сүх, хүрз, цохиур, тросон шүүр зэрэг нийт 15 нэр төрлийн багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

gal tuimer 4

Эдгээр тоног төхөөрөмжийг Дорнод Монгол, Улаан тайга, Хан Хэнтий, Отгонтэнгэр, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Онон Балж, Горхи-Тэрэлж, Орхоны Хөндий, Тарвагатайн нуруу, Хангайн нурууны БЦГ-ууд зэрэг дэд төсөл хэрэгжиж байгаа 10 хамгаалалтын захиргаадад хуваарилан хүргүүлж байгаа юм.

2018 оны 11-р сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд БОАЖ-ын ТЗУГ-ын дарга, төслийн үндэсний захирал П.Цогтсайхан, ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн нар болон төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх багийн ахлах зөвлөх Хартмут Аббергер болон бусад албаны хүмүүс оролцов.

Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад хамгаалалтын захиргаадыг төлөөлж түймрийн багаж тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.

Гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан Дорнодын УТХГ болон Онон-Балжийн БЦГ-ын ХЗ-аад Орчны бүсийнгал түймэртэй тэмцэх баг, нөхөрлөлийн гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагчдыг түймэр унтраах багаж, тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ашиглаж ой хээрийн түймрийг унтраах арга техникт сургах, практик дадлага хийх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

gal tuimer 6

gal tuimer 7

gal tuimer3

gal tuimer 2

 

 

 

 

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn