ТХГН-ийн Орчны бүс болон байгаль хамгаалагчдад техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

БОАЖ-ын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөний үеэр тус төслөөс Монгол улсын тусгай хамгаалалттай газруудын хэмжээнд хийгдсэн өндөр хурдны интернэтийн сүлжээ, вебсайт болон ТХГН-ийн Орчны бүсийн мэдээлэл сурталчилгааны зориулалтаар ашиглах компьютер техник, тоног төхөөрөмж, байгаль хамгаалагч мэргэжилтэн нарын хээрийн судалгааны багаж хэрэгсэлийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов.

Ёслолын ажиллагааны үеэр ТХГН-ийн 33 хамгаалалтын захиргаадын дэргэдэх Орчны бүсийн сургалт мэдээллийн төвүүдэд иж бүрэн тавилга болон компьютер тоног төхөөрөмж (суурин болон зөөврийн компьютер, мэргэжлийн зургийн аппарат, зурагт, проектор, олон үйлдэлтэй өнгөт болон хар цагаан принтер г.м), дэд төсөл хэрэгжиж буй 11 хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын хээрийн судалгааны ажилд зориулж аяны майхан, хөнжил, гудас, энгийн болон мэргэжлийн дуран, зургийн аппарат, энгэрийн камер, судалгааны автомат камер, GPS зэрэг нийт 1 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг хамгаалалтын захиргааны дарга нарт хүлээлгэн өглөө.

DSC 0085

Хамгаалалтын захиргаад өндөр хурдны интернетийн сүлжээнд холбогдож өөрийн гэсэн цахим хуудастай болсноор ТХГН-ийн мэдээллийн ил тод, шуурхай байдлыг хангах, хамгаалалтын захиргаадыг цахим орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж байна. Мөн ТХГН-ийн сүлжээний цахим оффис, цахим номын сан, СМАРТ программ, Биосан программтай ажиллах, хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт зориулсан цахим шалгалтын тестийг ашиглах боломжтой боллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ: Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг БОАЖ-ын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөний үеэр Германы хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслийн хөрөнгө оруулалтыг ТХГН-ийн хамгаалалтын захиргааддаа хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгч буй эдгээр техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэлүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд Орчны бүсийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн иргэдийг байгаль орчны мэдээлэлээр хангах, байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн хээрийн судалгаа, хяналт мониторингийн ажлыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм.

ITzone

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn