Монгол Улсын Тусгай хамгаалалттай газруудад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөв

Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 8-дугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болов. Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-нд хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай нутгийн Отгонтэнгэр, Хан Хэнтий, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нурууны БЦГ зэрэг 11 хамгаалалтын захиргаанд нийт 15 автомашин хүлээлгэн өглөө.

land-2

 

 

Ёслолын ажиллагаанд БОАЖ-ын сайд, Хатагтай Д.Оюунхорол, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцов. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хамгаалалтын захиргаадад автомашин хүлээлэн өгөх ёслолын ажиллагааг нээж хэлэхдээ: "Монгол орны тусгай хамгаалалттай газруудын хамрах газар нутгийн хэмжээ том, хүрч ажиллахад бартаа саад ихтэй, дэд бүтэц харьцангуй муу хөгжсөн зэрэг онцлогтой учраас хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай гүйцэтгэхэд туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл юунаас чухал байсан билээ. Хамгаалалтын захиргаадад ийнхүү хамгийн сүүлийн загварын “Ланд Крузер” маркийн автомашинууд олгосноор тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хариуцсан газар нутагтаа богино хугацаанд бүрэн хүрч ажиллах боломж бүрдэж, ТХГН-т гардаг аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагааг газар дээр нь таслан зогсооход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.” гээд Монгол-Германы Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд тус төслийг санаачилж, санхүүжүүлэн, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй ХБНГУ-ын Засгийн газар,Германы Сэргээн босголт, зээлийн банк, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон дэмжин ажиллаж буй бусад албаны хүмүүст БОАЖЯ-ны өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийллээ.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс хэлэхдээ: “Монгол Улсын Засгийн газраас энэхүү чухал ажлыг хэрэгжүүлэхэд нь Герман Улсаас дэмжлэг үзүүлэн, нийт 15 автомашин 11 тусгай хамгаалалттай газруудад хүлээлгэн өгч байгаад маш их баяртай байна. Энэ бол биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн бидний хамтын төслийн нэг хэсэг бөгөөд төслийн хүрээнд Герман Улс нийт 25 сая еврогийн хөрөнгийг олгоно. Бидэнтэй маш сайн хамтран ажиллаж буй Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.” гэв. Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Монгол орны ТХГН-ийн нийт байгаль хамгаалагч нарт 610 хос өвөл зуны дүрэмт хувцасыг мөн хүлээлгэн өглөө.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан 11.5 сая еврогоор санхүүжүүлж байгаа бөгөөд 2016 оны 11 сард Берлин хотод болсон хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үеэр төслийн 2-р үе шатыг 13,5 сая еврогийн төсөвтэйгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

15 carssss

 

 

 

 

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn