Германы Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын ТХГН-ийн зарим хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгсэлээр тоноглогдсон автомашин хүлээлгэн өгөв

Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд, Стефан Дуппелийн оролцоотойгоор 2017 оны 3 дугаар сарын 16-нд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Хатагтай Д.Оюунхоролд түймрийн эрсдэл бүхий 14 тусгай хамгаалалттай газрын захиргаанд ой, хээрийн түймэртэй тэмцэх иж бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өглөө.

car-2 fire

 

Эдгээр хамгаалалтын захиргаанд Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Дорнод Монголын УТХГ, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ, Нөмрөгийн ДЦГ, Онон-Балжийн БЦГ, Отгонтэнгэрийн УТХГ, Тужийн нарс УТХГ, Тарвагатайн нурууны БЦГ, Улаан тайгын УТХГ, Хангай нурууны БЦГ, Хан Хэнтийн УТХГ, Хөвсгөл нуурын УТХГ, Хөгнө тарнын БЦГ зэрэг хамгаалалтын захиргаад орсон болно.

"Монгол Улс байгаль орчны бодлогын шинэчлэлийг эхэлж, эх орныхоо биологийн төрөл зүйлийн хамгаалалд өндөр ач холбогдол өгч байгаад би баяртай байна. Эдгээр тусгай хамгаалалттай газар нутгуудийг үр дүнтэй удирдах нь мөн чухал юм. Германы хөгжлийн хамтын ажиллагаагаар бид өнөөг хүртэл арван нэгэн хамгаалалттай газар нутгийг дэмжиж байна" гэж хэлээд “Холбооны Засгийн газар нь дэлхийн хэмжээнд жил бүр 500 сая еврог зарцуулан ой болон бусад экосистемийг хадгалах ажлыг дэмждэг.” гэж Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел тэмдэглэв.

“Германы түнш нарын маань дэмжлэгийн ач тусаар монгол орны давтагдашгүй байгаль гал түймрийн аюулаас тогтвортой хамгаалагдаж, мөн түүнчлэн нийтээрээ дэмжигдэж байна. Ингэснээр биологийн олон янз байдал хадгалагдан үлдэхийн хажуугаар байгальтай болон байгаль дээр хамт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг сайжрах болно"- зөвхөн ингэснээр л тогтвортой хөгжлийг хангах юм.” гэж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцлон тэмдэглэв.

Ой, хээрийн түймэртэй тэмцэх иж бүрэн тоноглогдсон автомашин нь Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” хөтөлбөрийн арга хэмжээ/үйл ажиллагаа юм.

Энэхүү хөтөлбөрийн нийт санхүүжилт 15 сая евро, үүнээс 11.5 сая еврог Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан гаргах болно.

Түймэртэй тэмцэх иж бүрэн тоноглогдсон автомашиныг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монгол орны нийт тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцлийг сайжруулах тоног төхөөрөмж, дүрэмт хувцасыг танилцуулав.

1992 оноос хойш ХБНГУ Герман-Монголын хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсыг биологийн олон янз байдал, эрчим хүчний үр ашиг, ашигт малтмал, нөөцийн тогтвортой менежмент зэрэг тэргүүлэх чиглэлээр дэмжиж ирсэн.

gal mashin

 

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn