Төслийн дэлгэрэнгүй санал ирүүлэх урилга

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банк (KfW)-аар дамжуулан БОНХАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд зарласан дэд төслүүдийн товч танилцуулгыг 2016 оны 01 дүгээр сарын 22-нд хүлээн авч 02 дугаар сарын 02-ны өдөр тус төслийн Өргөтгөсөн Удирдах Хорооны хурлаар хэлэлцэж анхан шатны сонгон шалгаруулалтыг явууллаа. Төслийн анхан шатны сонгон шалгаруулалтанд тэнцэж БОНХАЖЯ-аас албан ёсоор мэдэгдэл хүлээн авсан УТХГН-ийн хамгаалалтын захиргаадад дараагийн шатны  шалгаруулатад оролцох эрх олгож байна.

 Иймд төслийн дэлгэрэнгүй саналыг энд хавсаргасан шинэчилсэн загварын дагуу (Хавсралт 2) монгол хэл дээр, төслийн хураангуй болон төсвийг англи, монгол хэл дээр бэлтгэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэхийг урьж байна. 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах,

уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”

төсөл хэрэгжүүлэх нэгж

Монгол улс,

Улаанбаатар хот 15160

Нэгдсэн үндэстний гудамж 5/2

Тод тауэр, 703 тоот

Утас: 976-70140166

Э-шууданЭнэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn