Дэд төсөл сонгон шалгаруулах зарлал

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банкаар (KfW) дамжуулан  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015 - 2020 оны  хугацаанд хэрэгжүүлж байна.

Төсөл нь үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийн эхний үе шатанд Монгол улсын Хангай, Төв, Зүүн бүсүүд дэх улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын захиргаа (ХЗ)-д хамрагдана. Үүнд:

Хангайн бүс: Отгонтэнгэрийн УТХГ, Тарвагатайн нурууны БЦГ, Хангайн нурууны БЦГ, Oрхоны хөндийн БЦГ, Их Богд уулын БЦГ, Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ, Хөгнө-Тарнын БЦГ, Улаан тайгын УТХГ, Хөвсгөл нуурын БЦГ;

Төвийн бүс: Тужийн нарсны БЦГ, Хан Хэнтийн УТХГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Богдхан уулын ДЦГ, Хустайн нурууны БЦГ;

Зүүн бүс: Oнон-Балжийн БЦГ, Дорнодын ДЦГ, Нөмрөгийн ДЦГ, Дарьгангын БЦГ, Хар Ямаатын БНГ зэрэг болно.

Төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дээр дурьдсан тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-уудын батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ТХГН-ийн менежментийн үр ашигт байдлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 саяас 1,5 тэрбум төгрөгний төсөвтэй дэд төслүүдийг сонгон санхүүжүүлэхээр дэд төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.Дэд төслийг дор дурдсан этгээдүүд санаачлан, дэд төслийн товч санал ирүүлэх боломжтой. Үүнд:

  1. УТХГН-уудыг хариуцсан хамгаалалтын захиргаад;
  2. Орон нутгийн хамгаалалттай газрууд, орчны бүс болон байгалийн нөөц газар, дурсгалт газар, цаашид бий болох эко-коридоруудын менежментийг хариуцдаг байгууллагууд зэрэг болно.

Дэд төслийн саналыг ТХГН-ийн хамгаалалтын захиргаад ирүүлэх бөгөөд олон улсын болон үндэсний төрийн бус байгууллага (ТББ)-ууд, судалгаа шинжилгээний байгууллагууд, орон нутгийн захиргаад, нутгийн иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагууд хамтран түншилж, консерциум хэлбэрээр оролцох боломжтой.  Дэд төслийг хэрэгжүүлэхэд олон салбарыг хамарсан түншлэл нь давуу тал болно. Гэхдээ консорциум нь холбогдох талуудын оролцоог тэнцвэртэй хангасан байх шаардлагатай. Орон нутгийн (аймаг, сумын) захиргаад нь дэд төслүүдэд хамтран түншлэгч тал болон оролцож болно. Төсөлд оролцох үндэсний болон олон улсын ТББ-ууд нь тухайн чиглэлээр хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагатай. 

Дэд төсөл санаачлан хэрэгжүүлэхийг сонирхсон этгээд төслийн товч саналаа төслийн www.baccp.mn цахим хуудсанд хавсаргасан төслийн товч санал ирүүлэх загварын дагуу (Хавсралт 1) бэлтгэн,  2016 оны 01-р сарын 22-ны өдрийн 15:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү. Дэд төслийн товч танилцуулга бэлтгэх удирдамж болон загварыг эндээс татаж авна уу. Англи хэл дээр үзэх бол here дээр дарж авна уу. 

 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах,

уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”

төсөл хэрэгжүүлэх нэгж

Монгол улс,

Улаанбаатар хот 15160

Нэгдсэн үндэстний гудамж 5/2

Тод тауэр, 703 тоот

Утас: 976-70140166

Э-шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn