Тусгай хамгаалалттай газруудад гал түймрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө

Монгол Улс, ХБНГУ–ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд түймрийн эрсдэл бүхий Улсын тусгай хамгаалалттай газруудад ой, хээрийн түймэртэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гал үлээгч аппарат 156 ш, цуравдагч 46 ш, үүргэвчит гал унтраагч 239 ш, усны нөөцлүүр сав 51 ш, усны мотопомп 17 ш, ус хөөсрүүлэгч 85 ш, галын хор 77 ш, анхны тусламжийн хайрцаг 196 ш зэргээс гадна жоотуутай сүх, хүрз, цохиур, тросон шүүр зэрэг нийт 15 нэр төрлийн багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

gal tuimer 4

Дэлгэрэнгүй...
 

ТХГН-ийн Орчны бүс болон байгаль хамгаалагчдад техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

БОАЖ-ын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөний үеэр тус төслөөс Монгол улсын тусгай хамгаалалттай газруудын хэмжээнд хийгдсэн өндөр хурдны интернэтийн сүлжээ, вебсайт болон ТХГН-ийн Орчны бүсийн мэдээлэл сурталчилгааны зориулалтаар ашиглах компьютер техник, тоног төхөөрөмж, байгаль хамгаалагч мэргэжилтэн нарын хээрийн судалгааны багаж хэрэгсэлийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов.

Ёслолын ажиллагааны үеэр ТХГН-ийн 33 хамгаалалтын захиргаадын дэргэдэх Орчны бүсийн сургалт мэдээллийн төвүүдэд иж бүрэн тавилга болон компьютер тоног төхөөрөмж (суурин болон зөөврийн компьютер, мэргэжлийн зургийн аппарат, зурагт, проектор, олон үйлдэлтэй өнгөт болон хар цагаан принтер г.м), дэд төсөл хэрэгжиж буй 11 хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын хээрийн судалгааны ажилд зориулж аяны майхан, хөнжил, гудас, энгийн болон мэргэжлийн дуран, зургийн аппарат, энгэрийн камер, судалгааны автомат камер, GPS зэрэг нийт 1 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг хамгаалалтын захиргааны дарга нарт хүлээлгэн өглөө.

DSC 0085

Дэлгэрэнгүй...
 

"Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-д нийт 32 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгохоор боллоо

ХБНГУ-ын Засгийн газар нь Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I шатанд 11,5 сая евро, II шатанд 13,5 сая евро, нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) санхүүжүүлэн олгож байгаа билээ. Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх, Доротий Швилл 2017 оны 11 сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийж айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайдтай хийсэн уулзалтаар төслийн хэрэгжилтийг амжилттай явагдаж буйг онцлон тэмдэглэж, тус төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар дахин 6 сая еврогийн буцалтгүй тусламжийг нэмж олгох болсныг мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүй...
 

Төслийн хүрээнд Монгол Улсын ТХГ-уудад бартаат замын 60 мотоциклийг гардууллаа

2017 оны 11-р сарын 23-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Штефан Дуппел Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат-д бартаат замын 60 мотоциклийг гардуулан өглөө.

Монгол орны тусгай хамгаалалттай газруудын хамрах газар нутгийн хэмжээ том, хүрч ажиллахад бартаа саад ихтэй, дэд бүтэц харьцангуй муу хөгжсөн зэрэг онцлогтой учраас хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээр УТХГН-ийн Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргаадад эдгээр мотоциклуудыг хүлээлгэн өгч байгаа юм.

moto

Дэлгэрэнгүй...
 

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газруудад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөв

Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 8-дугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болов. Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-нд хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай нутгийн Отгонтэнгэр, Хан Хэнтий, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нурууны БЦГ зэрэг 11 хамгаалалтын захиргаанд нийт 15 автомашин хүлээлгэн өглөө.

land-2

Дэлгэрэнгүй...
 

Tөслөөс олгосон түймэртэй тэмцэх тоноглогдсон автомашинаар ой, хээрийн түймрийг богино хугацаанд унтраалаа

Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны Дархан Цаазат газрын орчны бүс Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад 2017 оны 3 сарын 31-нд ой, хээрийн түймэр гарсан. Түймрийн улмаас нийт 900 орчим га талбай шатсан байна. Түймрийг Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, гал унтраах 50 дугаар анги, орон нутгийн нийт 100 орчим иргэд хамтран богино хугацаанд цурманд оруулжээ. Уг ажиллагаанд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд олгосон ой, хээрийн түймэртэй тэмцэхээр тоноглогдсон УАЗ–390945-460 Фермер маркийн автомашин, багаж хэрэгслийн тусламжтайгаар түймрийг богино хугацаанд унтраажээ.

Дэлгэрэнгүй...
 

Хуудас 2 -с 1

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn