bg

Их богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах тендерийн тодруулга асуултууд

Дахин зарласан “Их богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах”  БОЯБХУАӨДЗТөсөл/20250902008 тендер шалгаруулалтын тодруулга асуултын хариулт


Тодруулга асуулт 1: Автомашины техникийн тодорхойлолт хэсгийн 7. Тоормос урд тэлэгч, хойд тэлэгч гэж шаардсан.

Энэ нь тухайн автомашин дээр урдаа хавчдаг, хойноо тэлэгчтэй тоормосны системтэй байдаг. Учир нь ийм жижиг оврын ачааны машинуудын тоормосны систем нь шингэнээр ажилладаг механизмтай байдаг бөгөөд хийн механизмтай автомашинууд дээр л /том оврын ачааны машинууд/ урд болон хойноо тэлдэг тоормосны системтэй байдаг. Иймээс урдаа хавчдаг, хойноо тэлэгчтэй тоормосны системтэй автомашин санал болгож болох уу.

Тодруулга хариулт 2: Болно.


Тодруулга асуулт 2: Автомашины техникийн тодорхойлолт хэсгийн 12, 13. Дугуйн хэмжээг урд дугуй R16 LT, хойд дугуйг R13 LT гэж заасан.

Эдгээр заалтууд дээр ихгүй, багагүй гэсэн шаардлага бичигдээгүй байх тул хойд дугуйг 13,50 буюу танай шаардлагаас бага зэрэг том дугуйтайг машин санал болгож болох уу?

Жич: KIA BONGO машины хувьд урдаа нумгүй нь 13 тай, урдаа нумтай нь 13,50 тай дугуйтай байдаг. 

Тодруулга хариулт 2: Болно, хойд дугуй давхар байх хэрэгтэй.


 Тодруулга асуулт 3: Автомашины техникийн тодорхойлолт хэсгийн 21. Жолооч болон зорчигчийн аюулгүйн дэртэй байна гэж заасан.

Гэрээт борлуулагчаас бидэнд өгсөн мэдээлэл нь Монгол улсад зарагдаж байгаа бүх KIA BONGO автомашинууд аюулгүйн дэр суурилуулагдаагүй, суурилуулах боломжгүй гэж хариу өгч байна. Иймд аюулгүйн дэргүй машин санал болгож болох уу?

Тодруулга хариулт 3: Нэгэнт үйлдвэрээсээ тийм бол болно гэж үзэж байна.


 Тодруулга асуулт 4: Автомашины техникийн тодорхойлолт хэсгийн 31. Аккумлятор  12V х 2 гэж шаардсан.

Энэ нь 24 вольтын хэрэглээтэй гэсэн үг үү? эсвэл 12 вольтын хэрэглээтэй 1 аккумлятортай машин дээр нэмэлтээр нөөцөд 1 ширхэг аккумлятор авна гэсэн үг үү?

Жич: Ийм бага оврын ачааны автомашин 12 вольтын 1 аккумлятортай байдгийг анхаарна уу.  

Тодруулга хариулт 4: Дизель хөдөлгүүртэй,  24 вольтын хэрэглэгчтэй үед ампер цагийг нь нэмэгдүүлэх үүднээс 12 вольтын 2 ширхэг аккумлятортай ажиллуулдаг, тэрнээс нөөц аккумлятор ирнэ гэж байхгүй.